Мэндчилгээ

Мэндчилгээ

“Мишээл Групп” ХХК-н албан ёсны цахим хуудсаар зочилж байгаа “Мишээл Групп” ХХК-тай хамтран ажилладаг гадаад, дотоодын бизнесийн түншүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн болон дипломат албаныхан, бидэнтэй хамтран ажилладаг бүх харилцагчид, тэр дундаа “Мишээл Тавилгын Их Дэлгүүр”-ийн  бизнес эрхлэгчид уншигч та бүхний түмэн амгаланг айлтгаж  мэндчилье.

Та бидний бизнесийн цар хүрээ, нэр хүнд өсөн нэмэгдэхийн хэрээр бизнес эрхлэгчид, худалдан авагчдыг цаг үеийн үнэн бодит мэдээллээр хангах, бизнесийн гарцыг нээх, зөв сонголт хийх, бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн хоорондын гүүр болох үүднээс бизнесийн хөгжлийн явц, цаашдын чиг хандлага, шинэ соргог мэдээллийг олон нийтэд таниулах, бизнесийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, хамтран ажиллахад дэмжлэг болгохыг бид зорилоо.

Таалал орших болтугай

 

"Мишээл Групп” ХХК-ний хамт олон