Экспо
 
Гэрээ татах
fb tw yt

"ФИНАНС МОНГОЛИА 2014" 2 сарын 21-23ны хооронд

МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ҮЗЭСГЭЛЭН, СУРГАЛТ

 

НЭР                                        ФИНАНС МОНГОЛИА-2014 ҮЗЭСГЭЛЭН

ӨДӨР                         2014.2.21-23

ХААНА                      Мишээл Экспо танхим   / талбайн хэмжээ: 2376 м2/

ҮНДЭСЛЭЛ               Гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй хөгжлийг дагасан санхүүгийн зах зээлийн хөгжил өсч байна. 2000 оноос хойш санхүүгийн зах зээлийн Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, оролцоо нь жил бүр өсөн нэмэгдсээр салбартаа мэргэшсэн, биеэ даасан, олон оролцогч талуудтай болсон.  

ЗОРИЛГО                  Монгол Улсын Санхүүгийн зах зээлд оролцогч брокер дилерийн компаниас эхлээд олон улсын санхүүгийн томоохон корпорациуд хүртэлх бүхий л байгууллагууд нэг дор цугларан, ард иргэдтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ холбогдох, түүнчлэн санхүүгийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалуудыг зохион байгуулах, нийт иргэдэд үнэт цаас, хувьцаа, даатгал, банк санхүүгийн өргөн мэдлэг олгох, санхүүгийн шийдвэр гаргахад туслах тэргүүн зорилготой.

ЗОХИОН

БАЙГУУЛАГЧ         “Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар” ТББ

                        Санхүүгийн Зохицуулах Хороо

                                    Монголын Хөрөнгийн Бирж

                                    “Мишээл Групп” ХХК

 

САЛБАР                    Банк санхүү, даатгал, үнэт цаас...

 

ОРОЛЦОГЧИД        90 гаруй байгууллага оролцоно

  • Арилжааны банкууд
  • Брокер, дилерийн компаниуд
  • Даатгалын компаниуд
  • Аудитын байгууллагууд
  • Банк бус санхүүгийн байгууллагууд
  • Хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагууд г.м...