Экспо
 
Гэрээ татах
fb tw yt

“Монгол Брэнд-Asem 2016” үзэсгэлэнг 2015 оны 11 дугаар сарын 6-с 11 дугаар сарын 9-ний өдрүүдэд

“Монгол Брэнд-Asem 2016” үзэсгэлэнг 2015 оны 11 дугаар сарын 6-с 11 дугаар  сарын 9-ний өдрүүдэд

 

 

 

Гадаад харилцааны яам, Аж Үйлдвэрийн яам, Монголын ойчид Модны Үйлдвэрлэгчдийн Холбоо, Мишээл Групп ХХК хамтран “Монгол Брэнд-Asem 2016” үзэсгэлэнг 2015 оны 11 дугаар сарын 6-с 11 дугаар  сарын 9-ны өдрийг дуустал Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 4 өдрийн турш зохион байгуулах гэж байна.

 

 

 

Тус үзэсгэлэнгийн зорилго нь:

1. Монгол улсад 2016 онд болох ASEM-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын бүх төрлийн үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр голчлон явуулах, түүнчлэн бэлэг дурсгалын зүйлийг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх

2. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанар өнгө үзэмж, шошго, сав баглаа боодол нь олон улсын түвшинд хүрснийг            таниулж сурталчлах

3. Салбар бүрийн бренд бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх

 

Энэхүү үзэсгэлэнд                   

  • Бэлэн хувцас
  • Савхин эдлэл хувцас
  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн
  • Модон эдлэл, сийлбэр, гар урлал
  • Бэлэг дурсгал
  • Гар урлал
  • Сийлбэр хөөмөл,цутгамал
  • Алт мөнгөн эдлэл урлал
  • Эсгий урлал
  • Уран зураг
  • Хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн (архи,дарс,чихэр,жимс,ус,ундаа,сироп,нарийн боов,мах махан бүтээгдэхүүн,зөгийн бал)
  • Эртний эдлэл
  • Бичгийн хэрэгсэл, бэлэг дурсгал
  • Монгол эм, эмийн ургамал
  • Монгол гоо сайхны бүтээгдэхүүн
  • Монгол үндэсний хувцас хэрэгсэл
  • Арьсан урлал гэх мэт бүх төрлийн монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  үндэсний аж ахуйн нэгжүүд оролцох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077064, 99745544 утас болон www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаас аваарай.