Экспо
 
Гэрээ татах
fb tw yt

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛГИ ЭМ ХАНГАМЖ 90” ҮЗЭСГЭЛЭН

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛГИ ЭМ ХАНГАМЖ 90” ҮЗЭСГЭЛЭН

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛГИ ЭМ ХАНГАМЖ 90” ҮЗЭСГЭЛЭН                         

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн 165 дугаар “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх“ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн технологи эм хангамж 90” үзэсгэлэнг 2013 оны 10-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд ЭМЯ, ЭМ холбоо, IMA групп ХХК-тай хамтран Мишээл экспо төвд амжлалтай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй аж ахуй нэгж, улсын 17 байгууллага оролцож, үзэсгэлэнгийн ЕРӨНХИЙ ивээн тэтгэгчээр PROLIANCE  ХХК хамтран ажилласан байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь

  • Эмнэлгийн оношилгоо эмчилгээ, дэвшилтэд техник технологийн талаар олон нийтэд сурталчлан таниулах  
  • Эм ханган нийлүүлэлт,  тусламж, үйлчилгээний ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ танилцуулага явагдах  
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх
  • Үзэсгэлэнг зорин ирсэн ард иргэдэд үнэгүй үзлэг оношлоог хийж үйлчлэх /Хараа, согог, цусны даралт, ясны сийрэгжилт, сахарын шижэн, арьс, үсний оношлогоо, биеийн жин, өндөр гэх мэт/

Үзэсгэлэн нийт 5 өдрийн турш үргэлжилж ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛГИ ЭМ ХАНГАМЖ 90” үзэсгэлэнгийн шилдэгүүдээр

  1. Эрүүл Мэндийн Яамнаас талархал:
    1. Пролианс ХХК
    2. Омбол ХХК
    3. Медимпекс ХХК
    4. Мишээл групп ХХК
    5. Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо
    6. Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг

 

  1. Үзэсгэлэн зохион байгуулах комиссын шагнал: Хэрэглэгчийн таашаалд нийцсэн байгууллага:
    1. Мөнхийн тун ХХК
    2. H&H ХХК
    3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
    4. Халдварт өвчин судлалын үндэсний төв
    5. Нийслэлийн эрүүл мэндийн газар
    6. ЭХЭМҮТ
  2. Эм Холбооноос
    1. Шилдэг импортлогч-“Mонос Фарм Трейд” ХХК
    2. Шилдэг үйлдвэр-“Ай Ви Ко” ХХК
    3. Шилдэг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн- “Эмийн үйлдвэр” ХХК,
    4. Шилдэг импортын бүтээгдэхүүн- Азифарм ХХК, Кумданг-2
    5. Шилдэг зохион байгууллалттай оролцогч-Монголэмимпекс концерн ХК