Экспо
 
Гэрээ татах
fb tw yt

“БНХАУ-ын ТЕХНИК ТЕХНОЛГИ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН 2016” үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОРИЛГО:

БНХАУ-ын орчин үеийн дэвшилтэт техник, технологи, барилгын материал, шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд хүртээл болгох, улмаар хоёр орны бизнесийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол-Өвөр Монголын Бизнесын Холбоо болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо ᠌хамтран “БНХАУ-ын техник технологи, бараа бүтээгдэхүүн 2016” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.Энэхүү үзэсгэлэнгийн өдрүүдэд Монголын зах зээлд болон хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ техник технологийн үзүүлэх сургалт 2016 онд шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүн, танилцуулах төдийгүй уул уурхай, барилга, газар тариалан, эрчим хүч, эрүүл мэнд болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хооронд бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгнө.

ХААНА:

 2016 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 15 -ны өдрүүдэд “БНХАУлсын техник технологи, бараа бүтээгдэхүүн 2016” үзэсгэлэн худалдаа нэртэйгээр “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулагдаж байна.

САЛБАРУУД:  

  1. Уул уурхай
  2. Эрчим хүч
  3. Барилга, барилгын материал
  4. Газар тариалан
  5. Машины сэлбэг эд анги болон барилгын машин механизм
  6. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  7. Эм, эмийн салбар
  8. Гоо сайхны бүтээгдэхүүн
  9. Хөдөө аж ахуй, мал

ТОВЧ ХӨТӨЛБӨР:                      

2016.05.13-нд:   Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр
2016.05.14-нд: Үзэсгэлэн үргэлжилнэ
2016.05.15-нд:   Үзэсгэлэнгийн хаалтын өдөр

БҮРТГЭЛ: 2016.04.27-ноос бүртгэж эхэлнэ.

  • Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагуудыг урьдчилан оролцох хүсэлтээ ирүүлснээр талбайн хуваарилалтыг хийнэ. (Талбайн зургийг хавсаргав.) 
  • Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжлон тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ талбайн зааварчилгааг мөрдөх шаардлагатай. 
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
  • Монгол улсын Мишээл Экспо ХХК
  • Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
  • Монгол-Өвөр Монголын  Бизнес Хөрөнгө Оруулагчдын Холбоо
ДЭМЖИГЧ БАЙГУУЛАГА:
  • Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам,
  • Монгол Улсын Уул Уурхай, Эрчим Хүчний Яам,
  • Монгол Улсын Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам,
  • Улаанбаатар Хотын Засаг Даргын Тамгын Газар,
  • Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам,
  • Монгол Хятадын Ерөнхий Худалдааны Танхим,
  • Дотоодын болон Олон Улсын Худалдааг Дэмжих Байгууллага,
  • Beijing Zhongqi Expo International Exhibition Co.,Ltd
Бүртгэл :
 
МИШЭЭЛ ЭКСПО дээр
2016.05.27-ны өдрөөс эхлэн
явагдаж байна.
Хаяг:   УБ, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө
/ Мишээл экспо төв /
 
Утас:  99102517, 88077036, 88077031
Факс:  11-344393
И-мэйл:   
udval034@yahoo.com
info@misheelexpo.mn

Хугацаа: 2016 оны 05-р сарын 13 - 15 хооронд
План зураг харах