Экспо
 
Гэрээ татах
fb tw yt

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2017” Үзэсгэлэн яармаг 2017.04.21 - 24-ний өдрүүдэд.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:          

  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам,
  • Хөдөлмөрийн Яам,
  • Нийслэлийн Боловсролын Газар,
  • Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв,
  • Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум,
  • Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо,
  • Мишээл Экспо ХХК хамтран зохион байгуулана.

ЗОРИЛГО:  БШУЯ, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсерциум, МСҮТөв болон “Мишээл Экспо” ХХК хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Боловсрол Шинэчлэл 2017” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

ХЭЗЭЭ: Үзэсгэлэн яармаг 2017.04.21-нээс 24-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд (4 өдөр) зохион байгуулагдана.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОГ:

  • Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга
  • Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа
  • Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ
  • Боловсролын үнэлгээний төвийн танилцуулага хурал семинар
  • Ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө. 
  • Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу явагдана.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ:

  • Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд,
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн судалгааны төвүүд, 
  • Боловсролын үнэлгээний төв,
  • Боловсролын хүрээлэн,
  • Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл,
  • Дээд боловсролын шинэчлэл төсөл,

ҮЗЭГЧИД:

  • ЕБС-н 9,11,12-р анги төгсөгчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид

ХӨТӨЛБӨР:                         

  • Нээлт: Мишээл экспо төвд 2017.04.21-ний 14.00 цагт
  • Хаалт: Мишээл экспо төвд 2016.04.24-ний 14.00 цагт

ТӨЛБӨР БА БҮРТГҮҮЛЭХ:               Талбайн сонголт: 6м2, 9м2,12м2,15м2  ,18м2 , 21м2 (Талбайн зургийг хавсаргав.)           

1.     Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд урьдчилан оролцох хүсэлтээ 88077064, 99064435, 99018074, 75959595-20 утсаар илэрхийлнэ. Үүний дараа гэрээг өөрийн биеэр Мишээл Экспо-д ирж хийнэ.
2.Төлбөрийг “Мишээл групп” ХХК-ийн байранд биеэр ирж төлөх буюу Хаан банк ₮5040123789, $5040049703  эсвэл дансанд  шилжүүлнэ.
3.  Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжлон тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ стэндийн зааварчилгааг мөрдөх шаардлагатай. 
4.Үзэсгэлэнд ИВЭЭН ТЭТГЭГЧ-ээр оролцох боломжтой.
5.Үзэсгэлэнгийн талбайн түрээсийн үнэ байршлаасаа хамааран 1 м2 нь 65 000 - 85 000 төгрөгийн үнэлгээтэй /4 өдрийн үнэлгээ болно/
 
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН БАГЦЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

АЛТАН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 15 м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн сурталчлах талбайн хэсэг
  • Үзсэгэлэнгийн маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр болох VIP өрөөг бизнес уулзалт, хурал, хүлээн авалт хийх тохиолдолд 1 өдрийн эрх олгоно /*тохиромжтой цагуудад/
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • Ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүний уриа, слоган, дууны авиа, хөгжим, лого бичилтийг үзэсгэлэнгийн шинж чанартай уялдуулан маркетингийн материалыг бэлдэх, олон нийтэд сурталчлах
  • 2018 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
  • 2018 оны үзэсгэлэнд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх

МӨНГӨН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 15 м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • 2018 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
  • 2018 оны үзэсгэлэнд 5% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх

Хугацаа: 2017 оны 04-р сарын 21 - 24 хооронд
План зураг харах