Экспо
 
Гэрээ татах
fb tw yt

“УЛААНБААТАР БАРИЛГА-2016”

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Барилга, Хот Байгуулалтын Яам Барилгын Хөгжлийн Төв, НОСК, ТОСК, Стандартчилал Хэмжил Зүйн Газар, “Мишээл Групп” ХХК хамтран жил бүр уламжлал болгон зохиодог “УЛААНБААТАР БАРИЛГА-2016” /Барилгын материал & шинэ техник технологи, орон сууц-хот тохижилт/ үзэсгэлэн 2016 оны 3 дугаар сарын 4-нөөс 3 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Мишээл Экспо Төв”-ийн Мишээл Мега Молл төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 өдрийн турш зохион байгуулагдана.

 

ЗОРИЛГО:

Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилах зэрэг боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагуудадаа олгох юм.Энэхүү үзэсгэлэнгээр мөн Монгол Улсад барилга угсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн энэхүү салбарт ажиллах хүчний зуучлал, барилга орон сууц захиалга, барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд сурталчилан таниулах зэрэг өргөн боломжуудыг оролцогч байгууллагууддаа олгох юм.

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД: 

Барилгын салбарын Төрийн болон ТББ, Бизнесийн байгууллагууд:

  • Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн
  • Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид
  • Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд
  • Орон сууц хот тохижилтын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
  • Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
  • Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд
  • Арилжааны банкууд
  • Даатгалын компаниуд оролцох боломжтой.

 

МЭДЭЭЛЭЛ:       
Нийтдээ 100 гаруй оролцогч аж ахуйн нэгж байгууллага
Үзэсгэлэнгийн танхимын талбайн хэмжээ: 4000 м2

ХӨТӨЛБӨР:       

2016.03.04
ҮЗЭСГЭЛЭН /Нээлт/                                               14:00 цагт                                                              
ҮЗЭСГЭЛЭН-гийн /арга хэмжээ/                                         10:00-19:00 цагт
 
2016.03.14
ҮЗЭСГЭЛЭН /Хаалт/                                                     14:00 цагт
 
2016.03.04-14
ҮЗЭСГЭЛЭН /Үргэлжлэх хугацаа/                                10:00-19:00 цагт

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ:        Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд хүсэлтээ ирүүлснээр талбайг сонгон, гэрээгээ хийнэ /Талбайн зургийг хавсаргав/

ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ:  

Захиалга өгөх 2 зам байна.

  1. 88077064, 99901420, 344393  /"Мишээл Групп" ХХК/-д холбогдох,
  2. Хан-Уул дүүргийн Мишээл Групп ХХК-ний байр зүүн жигүүр, 3 давхарт "Мишээл Экспо" ХХК Ахлах менежер З. Одонтуяа

ТӨЛБӨР:              Талбай нь A,B,C хэсгээс бүрдэж байгаа бөгөөд талбайн байршлаас хамааран   1 м2 = 110,000-120,000₮

Талбайн
хэсэг
код

Хэмжээ

үнэ /₮/

A
1-35

9-18 м2

120,000 төг

B
36-97

9-18 м2

115,000 төг

C
98-123

9 м2

100,000 төг

гадна талбай
1 м2 = 50,000 төг

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН БАГЦЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

                                              

АЛТАН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 36м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн сурталчлах талбайн хэсэг
  • Үзсэгэлэнгийн маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр болох VIP өрөөг бизнес уулзалт, хурал, хүлээн авалт хийх тохиолдолд 1 өдрийн эрх олгоно /*тохиромжтой цагуудад/
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • Ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүний уриа, слоган, дууны авиа, хөгжим, лого бичилтийг үзэсгэлэнгийн шинж чанартай уялдуулан маркетингийн материалыг бэлдэх, олон нийтэд сурталчлах
  • 2017 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
  • 2017 оны үзэсгэлэнд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх

МӨНГӨН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 21м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • 2017 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
  • 2017 оны үзэсгэлэнд 5% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх

 

Хугацаа: 2016 оны 03-р сарын 04 - 14 хооронд
План зураг харах