Ирэх намар монголын брэндүүд ОХУ-д

“Мишээл Экспо” ХХК нь эх орны үйлдвэрлэл дотоодын бүтээгдэхүүнийг олон улсад таниулах, сурталчилах, борлуулах тал дээр олон талт ажил зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал сүүлийн хоёр жилийн дотор ОХУ-ны Новосибирск, Красноярск, Иркутск, Чита, Улаан-Үүд  хотуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ОХУ болон манай улсын эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан бие биенээ дэмжин ажиллах зорилготойгоор эхэлсэн энэхүү ажил нь өнөөдөр монголын эдийн засагт болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд томоохон хувь нэмэр болж байна. Тухайлбал энэ онд хамтын харилцаагаа бэхжүүлэх,  улам сайжруулах зорилгоор“Монголын өдрүүд 2016” цогц арга хэмжээгээ Новосибирск, Санкт-Петербүрг хотуудад ирэх намар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Иркутск хотод 12 сард “Шинэ Жилийн бэлэг”нэртэй үзэсгэлэн худалдаа, албан ёсны болон бизнесийн айлчлал хийж монголд үйлдвэрлэсэн гар урлал, арьс шир, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүнийг Иркутск  хотын  иргэдэд таниулан хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна .