“МИШЭЭЛ ЭКСПО”ХХК-ний зохион байгуулсан “МОНГОЛЫН ӨДРҮҮД” арга хэмжээгээр дамжуулан Хянган аймагт бараа бүтээгдэхүүн борлуулах үүд нээгдлээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн засгийн газартай хамтран Хянган аймгийн Улаан хотод “Монголын Өдрүүд” арга хэмжээг өнгөрсөн онд зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээнд манай улсаас нийт 150 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Энэ арга хэмжээнд албан уулзалт, “Талын Монгол Аялгуу” урлагийн тоглолт, “Монголд Үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хоолны фестиваль, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалт, Хянган аймгийн үйлдвэрүүдтэй танилцах аялал, “Миний Сайхан Орон” фото зургийн үзэсгэлэн гээд бизнес, урлаг соёлын томоохон үйл явдлууд болсон. Энэ нь хоёр орны гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлах боломжийг бий болгох үүд халга нээгдсэн юм. Үзэсгэлэнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний хувцас, алт үнэт эдлэл,  мах сүүн бүтээгдэхүүнээр төрөлжсөн 40 байгууллага оролцож  гурван өдрийн турш 20000 гаруй хүн ирж  бараа бүтээгдэхүүнийг сонирхон үзэж нийтдээ 80 шахам хувийг нь худалдан авч, 300 гаруй сая төгрөгийн борлуулалттай байсан төдийгүй хамтын ажиллагааны уулзалтаар 12 байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн энэхүү “МОНГОЛЫН ӨДРҮҮД-2016” арга хэмжээг 2016 оны 05-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд хоёр дахь жилдээ Хянган аймгийн Улаан хотод зохион байгуулсан юм. Энэ жилийн арга хэмжээнд манай улсаас  90 аж ахуй нэгж болон урлагийн тоглолт, албан уулзалтын нийт 190 гаруй  хүний бүрэлдэхүүнтэйгээр “Монголд Үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны 40 гаруй тонн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, нэг тэр бум төгрөгний борлууллатыг хийж, хамтын ажиллагааны бизнес уулзалтын үеэр гурван байгууллага санамж бичигт гарын үсэг зурсан зурсан томоохон арга хэмжээ болсон. Ийнхүү манай улсын жижиг дунд бизнес эрхлэгчид Хянган аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй түншлэлийн гэрээ хийж, хилийн чандад бараа бүтээгдэхүүнээ борлуулах үүд хаалгыг “Мишээл Экспо” ХХК нээж өгч чадлаа.