Монгол Улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХЯНГАН аймгийн “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛ” үзэсгэлэн, “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС УУЛЗАЛТ”-ыг амжилттай зохион байгууллагдлаа.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгын засаг захиргаатай хамтран  “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛ-2014” ҮЗЭСГЭЛЭН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС УУЛЗАЛТ-ыг анх удаа “Мишээл Экспо” ХХК санаачлан зохион байгуулж байсан билээ. Энэ нь манай улсын аж ахуйн нэгжүүдээс анхдагч болж хоёр орны бизнес эрхлэгч нартай хамтран ажиллах гүүр болж чадсан юм. Дэлхий нийтээрээ хүнсний бүтээгдэхүүнд ямар нэгэн химийн бодис хэрэглэдэг болсон өнөө үед эко бүтээгдэхүүнийг сурталчлах, түүнийг таниулах нь цаашлаад ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үндэс болж байгаа юм. Тиймээс ч  хоёр улсын найрсаг харилцааны ээлжилт уулзалт, органик бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж олон нийтэд сурталчлах худалдаа, эдийн засаг, аялал жуучлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2014 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа юм.  Тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтын чуулган дээр мах, газар тариалан, ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхний салбарын бизнесийн байгууллагуудтай нийт 30 санамж бичиг, гэрээ зурагдсан нь засгийн газрын үйл ажиллагаатай тэнцэхүйц хэмжээний амжилт гаргасан. Жил бүр тус арга хэмжээнд БНХАУ-аас бизнесийн 200 гаруй төлөөллөгч  оролцож Монголд байх хугацаанд Монгол улсын аялал жуучлал,  зочид буудал, хоол, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтанд ойролцоогоор нийт 1,5 тэр бум төгрөгний вальютын урсгалын оруулсан байна.