“ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-МОНГОЛ 2016”

БНХАУлсын орчин үеийн дэвшилтэд  техник, технологи, барилга, эрүүл мэнд, хөдөө аж ахуй,  материал, шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд хүртээл болгох, улмаар хоёр орны бизнесийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчилах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-МОНГОЛ 2016” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

БНХАУ-ын Дарга Си Зиньпины Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалаар хоёр орны найрсаг харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэх, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар яригдсан бөгөөд тус ажлын хүрээнд “Мишээл Экспо” ХХК нь БНХАУ-ын Beijing Zhongqi /Зунчи/ Expo International Exhibition Co.,Ltd хамтран ажиллах гэрээг байгуулж, ОУ-ын чанартай үзэсгэлэн болон хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэлийг хөхүүлэн дэмжсэн үзэсгэлэн, бизнес уулзалт арга хэмжээг 3 дахь жилдээ ерөнхий зохион  байгуулагчаар ажиллаж, Монгол-Өвөр Монголын Бизнесын Холбоо болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо ᠌дэмжигч байгууллагаар 3 дахь жилдээ ажиллаа.

Энэхүү үзэсгэлэнгийн өдрүүдэд Монголын зах зээлд болон хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ техник технологийн үзүүлэх сургалт 2015 онд шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүн, танилцуулах төдийгүй

  1. Уул уурхай
  2. Эрчим хүч
  3. Барилга, барилгын материал
  4. Газар тариалан
  5. Машины сэлбэг эд анги болон барилгын машин механизм
  6. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  7. Эм, эмийн салбар
  8. Гоо сайхны бүтээгдэхүүн
  9. Хөдөө аж ахуй, мал болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хооронд бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөв.