2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот, Манжуур, Хайлар зэрэг газруудад жил бүр “Монголын өдрүүд” цогц үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулахаар зорин ажиллаж байна

Монгол улсын НИТХ-ын Тэргүүлэгч, “Мишээл Экспо” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энх-Амгалан-р удирдуулсан ажлын баг 2016 оны 01-р сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Хөххот, Хянган, Манжуур, Хайлар хотуудад хийсэн ажлын айлчлалаар тухайн хотуудын Засгийн газрын холбогдох дарга төлөөлөлтэй уулзалт хийж, үзэсгэлэнгийн төвүүдтэй танилцлаа. Уулзалтаар тус аймаг, хотуудад 2016 онд “Монголын өдрүүд-2016” /Албан уулзалт, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Миний сайхан орон-Монгол ахуй” уран зураг, фото зургийн үзэсгэлэн, “Тал нутгийн аялгуу” урлагийн тоглолт, “Эдийн засаг хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”, “Үйлдвэртэй танилцах аялал” зэргээс бүрддэг/  цогц үзэсгэлэн арга хэмжээг харилцан зохион байгуулахаар тохирсон.

2016 оны 03-дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод, 2016 оны 05-р сард Хянган аймгийн Улаан хотод “Монголын өдрүүд-2016” цогц үзэсгэлэн арга хэмжээг амжилттайгаар зохион байгуулсан нь бодит үр дүнг харуулж байна. 2016 оны 08-р сард “Бугат хотын өдрүүд”, “Хянган аймгийн органик бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаа арга хэмжээ Монгол улсын Улаанбаатар хотын Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.

            Цаашид 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот, Манжуур, Хайлар зэрэг газруудад жил бүр “Монголын өдрүүд” цогц үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулахаар зорин ажиллаж байна.