MONGOLIAN MEDI-CARE EXIHIBITION & FAIR” ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОЛОН УЛСЫН АНХДУГААР ҮЗЭСГЭЛЭН

Сүүлийн жилүүдэд иргэдийн анхаарлын төвд байгаа гол зүйл бол эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлэгийн тоног төхөөрөмж билээ. Тиймээс иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хамтдаа зогсохын тулд “Мишээл Экспо” ХХК өнгөрсөн онд БНХАУ-ын Шанхай хотын SCIS нийгэмлэгтэй хамтран “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОЛОН УЛСЫН АНХДУГААР ҮЗЭСГЭЛЭН”-г  зохион байгуулсан. Үүний үр дүн нь  иргэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх мөн эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан билээ.

Энэ үеэр  салбартаа төдийгүй олон улсад алдартай Medtronic, Covidien, Pentax, Nihon Konden, GE Imagination at work, ERBE, Belimed, MicroPort, The Shanghai Medical Instrument Trade Assocation зэрэг байгууллагууд болон томоохон салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн брэндүүдийн бүтээгдэхүүн тавигдсан юм. 

Уг арга хэмжээний үеэр “Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөрөнгө Оруулалтын Чуулга Уулзалт” /бизнес форум/ болсон. Энэхүү арга хэмжээнд гадаадын 100 гаруй оролцогчид оролцон, дэлгэн үзүүлсэн тоног төхөөрөмж нь манай орны эмнэлгийн салбарынханд төдийгүй иргэдэд ихэд таалагдсан бөгөөд зарим бизнес эрхлэгчид түшлэлийн гэрээ байгуулж, хоёр орны төлөөлдөл болсон удирдлагууд цаашид хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ингэснээр манай зарим эрүүл мэндийн салбарт орж ирээгүй, эсвэл хуучин тоног төхөөрөмж шинэчлэгдэж иргэдийн эрүүл мэндийг оношлох, эмчлэх эрүүл болох их үйлсэд бодитой хувь нэмэр болсон юм.